10 хүртэлх хүнтэй, богино цагаар хичээллэх сургалтын төвүүдийг эхэлж нээнэ

УОК сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх санал гаргасан билээ. Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бөгөөд эхний ээлжид 10 хүртэлх хүнтэй, богино цагаар хичээллэх сургалтын төвүүдийг нээхийг зөвшөөрөх аж.

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат “Курс, дамжаа болон сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад ЭМЯ, Шуурхай штабаас тодорхой зөвлөгөө, албан бичиг хүргүүлнэ. Маргааш Засгийн хуралдаанаар тодорхой шийдвэрүүд гарна. Сургалтын байгууллагууд сургагч, багш нараа зөвлөмж, албан бичигтэй нэг бүрчлэн танилцуулах хэрэгтэй. Тухайн сургалтын байгууллагууд сургалтад хамрагдаж байгаа хүнээ сайтар бүртгэхийг хүсэж байна.  Дараа нь бид холбогдох арга хэмжээнүүдийг хэрхэн авч ажилласан талаар шалгалт хийнэ. Ингэж хэлээд байхад бэлтгэлээ хангаагүй бол үйл ажиллагааг түр зогсоохыг анхааруулж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button